АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ӨНДӨР-УЛААН, ТАРИАТ СУМДАД АЖИЛЛАВ.

29680538_942623669238864_1411186994_o

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26-нд Өндөр-Улаан, Тариат суманд ажиллалаа. Аймгийн Засаг дарга сумдын хаваржилтын бэлтгэл байдалтай танилцаж, малчдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэх, Засгийн газраас болон аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа цаг үеийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэн ажиллаж байна.

29352417_942611569240074_5287728007203186112_o

Сумдад ажиллах энэ үеэрээ сум болгонд 470 боодол өвс, 150 шуудай хивэг, 520 ширхэг ашигт долооцыг хүлээлгэж өглөө. Эдгээр өвс, хивэг, долооцыг 80 хувийн хямдралтай үнээр буюу нэг шуудай хивгийг 3000, нэг боодол өвсийг 2000, нэг ширхэг долооцыг 900 төгрөгөөр тус тус өгсөн. Аймгийн Засаг даргын зүгээс тухайн сумын удирдлагуудад эдгээр өвс, долооц хэрэгтэй байгаа хүмүүст нь тэгш хувааж өгөхийг үүрэг болголоо.