Архангайд сар шинийн өдрүүдэд 11 хүүхэд төржээ

Архангайн_Цэцэрлэг Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон, гурван буюу энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 11 ээж төрж, 11 хүүхдийг эх барин авсан байна. Төрсөн хүүхдийн 2 нь хүү, 9 нь охин байсан байна. Харин шинийн нэгний өглөө Тариат суманд нярайн эндэгдэл гарсан байна. Уг нярай нь битүүний орой 23.00 цагийн үед бүтэлттэй төрсөн бөгөөд тус эмнэлгийн эмч нар  Нэгдсэн эмнэлгийн нярайн эмч нараас зөвлөгөө авч сэхээн амьдруулалт хийсэн ч сэхэл авалгүй шинийн нэгний өглөө 11.00  цагийн үед энджээ.