Аймгийн бадминтоны өсвөрийн аваргууд шалгарав

  28056437_987113804760545_2423785733092604885_n Архангай аймгийн 2018 оны өсвөр үеийн бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Лаборатори нэгдүгээр сургууль хамтранөнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулж, шөнийн 05.00 цагт дүнгээ гаргажээ. Тэмцээний үеэр улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан тамирчддаа спортын зэрэг олгосон байна. Тэмцээн 4 насны ангилалаар болсон бөгөөд 10 байгууллагын 130 гаруй тамирчин 5 төрлөөр 96 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэмцээний зорилго нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, бадминтоны спортыг сурталчлах ажээ. Багийн дүнгээр Б.Манхан дасгалжуулагчтай Лаборатори 1 сургууль 11 алт 5 мөнгө авч 1-р байр, Б.Тунгалаг дасгалжуулагчтай Спорт сургууль 4 алт 6 мөнгө авч 2-р байр, С.Төрмөнх дасгалжуулагчтай Цэцэрлэг сумын тамичид 2 алт 4 мөнгөн медаль хүртэж 3-р байранд тус тус шалгарсан байна.