Хүүхэд харах үйлчилгээнд СӨБ-д хамрагдаагүй хүүхдийн 7.6 хувь нь хамрагдажээ

26552775_557090801311043_1771429552_n

Архангай аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өлзийт, Тариат, Цахир, Өндөр-Улаан гэсэн 7 суманд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх 8 төв ажиллаж байна. Эдгээр төвд 19 хүүхэд харагч ажиллаж, 94 хүүхэд энэхүү үйлчилгээнд харагдаж байгаа юм. Энэ нь СӨБ-д хамрагдаж чадаагүй 1199 хүүхэд байгаагийн 7,6 хувь юм.

2017 оны эцсийн байдлаар дээрх хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хүүхэд тус бүрт хувьсах зардлаар тооцож нийт 106,804,428 төгрөгийг зарцуулжээ.

26638184_557086681311455_1830609921_n

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд Эрүүл мэндийн газар, БСУГазартай хамтран 3 удаагийн сургалт, үйл ажиллагааны үр дүнгийн тайлант өдөрлөгийг нэг удаа зохион байгуулж мэдээлэл өгч, мэдлэг нэмэгдүүлж ажилласан байна.