ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

24231945_2023792364502596_6942931718924996337_n
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр, Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлтэй хамтран Хөгжлийн Бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, бусдад нөлөөлөх, нийгэмд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой өдөрлөгийг зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн зүгээс тус зөвлөлийн үйл ажиллагааг 7.9 сая төгрөгөөр дэмжсэн ба Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх “LEAD Talks”төсөлд 1.0 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлсэн байна. Архангай аймагт 2017-2018 онд Хөдөлмөр эрхлэлтийн 6 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” төсөл хөтөлбөр юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ онд 14 бүлэгт 48.0 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон бөгөөд ирэх онд тус хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих юм.