Архины хор уршгийн талаар 1600 гахуй оюутнуудад сургалт хийжээ

25529942_887114961456402_790174810_nОюутан залуучуудад архи согтууруулах ундааны хор уршиг, зохистой хэрэглээ, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалах, зөв зан үйлд суралцахад нөлөөлөх зорилгоор Боловсролын их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн их сургууль, “Гурван тамир” дээд сургууль, Архангай, Булган мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1600 гаруй оюутан залуучуудад “Архины хэрэглээ ба Залуу нас” сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү сургалтыг Хууль зүй дотоод хэргийн яамны санхүүжилтээр “Бие даасан хөгжил” ТББ зохион байгуул, Архангай аймгийн Цагдаагийн газар, “Булган Хангай” ТББ, аймгийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран оролцжээ.