Аймгийн онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болов.

25531890_888598987974666_8247143510465320860_o

Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны тайлангийн хурал аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд энэ сарын 20-нд боллоо. Тайлангийн хурлын нээлтэнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны дасгалжуулагч багш, Олон улсын хэмжээний мастер, Олон улсын дасгалжуулагч, Олон улсын шүүгч ахмад Ч.Энхтүвшин, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нар оролцсон юм.

25488197_888599421307956_5915892437790862140_o

Тайлангийн хурлын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ “2017 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөж цаашид аймгийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллана” гэдгээ илэрхийллээ. Хурлын үйл ажиллагааны үеэр ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан албан хаагчдад төрийн дээд шагнал, салбарын болон аймгийн шагналуудыг гардууллаа.