Өвлийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг хуралдав

23621526_870214279813137_8614252988717446916_n

Аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өргөтгөсөн хурал хийлээ. Хурал дээр аймгийн төвийн болон хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэлийн талаар орлогч дарга Б.Болормаа мэдээлэл хийсэн. Мөн ХХААГ, ЭМГ, БСУГ, Ундарга, Эх голомтын илч ХХК, ЭБЦТС ТӨХК-иуд өөрсдийн салбарын өвлийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.  Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай хангагдсан байна. Энэ хурлаар 100 сая төгрөгөөр тэжээл худалдан авахаар боллоо. Тендерийг удахгүй зарлах юм байна.