“Соёл урлагийн өдрүүд”-ийг Булган суманд зохиов

23659464_874231649411400_3347269876759144359_n“Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөр, аймгийн Хөгжимт драмын театрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт болон нээлттэй хаалганы өдрийн хүрээнд сум орон нутгийн алслагдсан иргэдэд МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тавигдсан шинэ шилдэг уран бүтээлүүдийг чанартай гүйцэтгэж өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, сум орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх зорилготойгоор “ Соёл урлагийн өдрүүд”-ийг 11-р сарын 17-нд Булган сумдын иргэд хөдөлмөрчид, хүүхэд багачуудад зориулан зохион байгууллаа.

“Соёл урлагийн өдрүүд”-ийн хэмжээнд сумдын сургуулийн насны 100 гаруй хүүхдүүд, цэцэрлэгийн насны 60 гаруй хүүхэд, 80 гаруй насанд хүрэгчид хамрагдсан байна.