Архангай аймгийн Чулуут сумын харьяат Дельта констракшны захирал МУГБ Ц.Эрдэнэбатад аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, засаг дарга Ц.Мөнхнасан нар хүндэтгэл үзүүллээ

24068003_2021911981357301_3982305087171151473_n

МУГБ Ц.Эрдэнэбат нь Аймгийн барилга трестэд ажиллаж байгаад 1992 оноос Дельта констракшныг байгуулан өдийг хүртэл барилгын салбарт амжилттай ажиллан Монгол Улсын Гавьяат барилгачин цол тэмдгээр шагнагдсан юм. Нутгийн нэрийг өндөрт өргөж Гавьяат Барилгачин болсон Дельта констракшны захирал Ц.Эрдэнэбатыг Аймгийн Удирдлагууд нийт ард иргэдийнхээ өмнөөс хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.