Архангай аймагт авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ажиллаж байна

23668730_871032069731358_3821211664922074934_o

Авилгатай тэмцэх газраас ирсэн ажлын баг Архангай аймгийн Өгийнуур, Цэнхэр, Өндөр-Улаан, Тариат, Эрдэнэбулган суманд ажиллана. Өчигдөр Өгийнуур, Цэнхэр суманд ажиллаад, өнөөдөр Эрдэнэбулган суманд ажиллаж байна.

Зорилго нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох юм.

Тэд дээрх үйл ажиллагаанаас гадна хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, албан тушаалтны гаргасан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон АТГ-аас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг шалгаж байна.