Архангайн урчуудын шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарав
Огноо:
Архангай аймгийн Урчуудын эвлэлийн холбооноос Архангайн урчуудын шилдэг бүтээлийн хоёр дахь үзэсгэлэнг гаргаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд нийт 20 гаруй урчуудын 100 гаруй бүтээл тавигдсан бөгөөд үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, НБХ-ийн дарга Б.Буяннэмэх, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж зэрэг аймгийн удирдлагууд оролцож, 3 хүнийг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнав. Мөн Монгол Урчуудын эвлэлийн холбооны гишүүн МУСГЗ С.Дагвадорж, Ж.Цолмонхүү нар, аймгийн урчуудын эвлэлийн гишүүд, гэр бүлийхэд, уран зураг болон гэрэл зураг сонирхогчид хүрэлцэн ирсэн байлаа. Үзэсгэлэн энэ сарын 18-ныг дуустал аймгийн Номын сан мэдээллийн төвийн үзэсгэлэнгийн хоёр танхимд гарах бөгөөд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.
Үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг бүтээлийг тодруулах бөгөөд уран зургийн төрөлд зураач, барималч Н.Сандаг-Очирын бүтээлүүд шилдэг болсон бол уран сайхны гэрэл зургийн төрөлд Б.Цээпилийн зургууд шилдэг бүтээлээр шалгарсан байна.