Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий удирдах бүрэлдэхүүний бие бялдар сэтгэлзүйн сорил явагдах юм. Эрдэнэбулган сумын урд байрлах “Хээрийн сургалтын талбай”-д эхэлсэн тус сорилд удирдах бүрэлдэхүүний 90 гаруй хүн зургаан багт хуваагдан оролцож, саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.