ЭРҮҮЛ АРХАНГАЙ- ЭРҮҮЛ МЭНД, УРЛАГ, СПОРТЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

21557552_832640263557836_4838721785655914248_n

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар ЭРҮҮЛ АРХАНГАЙ- эрүүл мэнд, урлаг, спортын өдөрлөг Цэцэрлэг хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт багтсан элэгний В,С вирусийн шинжилгээний нээлтийн ажиллагаа, Соёлын ажилтны баярын өдрийн нээлтийн ажиллагаа, Гемодиализын кабинетын нээлтийн ажиллагаа болж Төрөх тасгийн барилгын их засварыг хүлээн авлаа. Спортын хүрээнд Өсвөр үеийнхний дунд хөнгөн атлетикийн тэмцээн, Хүчний байгууллагуудын дунд спортын тэмцээн, Насанд хүрэгчдийн дунд бүх нийтийн Марафон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан юм. Мөн Аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийн эрүүл мэнд, урлаг, спортын өдөрлөгийг өргөн хүрээнд тэмдэглэлээ.