ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

21728339_835292973292565_818752952648701605_n

Монголын Мал эмнэлгийн холбоо, аймгийн мал эмнэлгийн салбар зөвлөлтэй хамтран “Төвийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд-2017″ онол үйлдвэрлэлийн бага хурлыг Архангай аймагт зохион байгуулж байна. Хуралд Монголын Мал эмнэлгийн холбоо, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, МЭЭСБУЛ, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Архангай аймгийн мал эмнэлгийн алба болон сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, үржлийн нэгж, холбогдох төриийн бус байгууллагын төлөөлөл бүхий 150 гаруй малын эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Хурлын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ийн дарга Б.Өсөрбаяр, Монголын Мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж нар үг хэллээ.