ОЛИМП-ЭВ НЭГДЭЛ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

21317623_830282200460309_4091992342724530947_n
Монголын үндэсний олимпын хорооны Олимп-Эв нэгдэл чуулга уулзалт энэ сарын 3-5 өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын нээлт Дэмид жанжны талбайд өнөөдөр болж МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОА-ын ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, Аймгийн БТСХ-ны дарга Ц.Нэргүйбаатар нарын тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо. Энэхүү чуулга уулзалтад 26 Олимпын зөвлөлийн захирал, арга зүйчид хүрэлцэн ирсэн бөгөөд Олимпизмыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.