АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР КАНАДЫН ЛАУРЕЛ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

21743098_834881656667030_246190236492676024_n

Архангай аймгийн Эрүүл Мэндийн Газар Канад улсын Лаурел сан хоорондын хамтын ажиллагааны Гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2017-2022 оныг хүртэл 5 жилийн хугацаанд Архангай аймагт хэрэгжих ба Канад улсын Засгийн газар болон Канадын Лаурел сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр хэрэгжих юм. 
Хамтын ажиллагааны гэрээний дагуу Лаурел Сангийн зүгээс жил бүр Архангай аймгийн иргэдэд нүдний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд (эмч, сувилагч) –тэй хамтран ажиллаж, тэдэнд эмчилгээний болон мэс заслын ур чадварт сургаж, эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгажээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Канад улсын Лаурел санг төлөөлж сангийн ерөнхийлөгч А.Ричард Буллок болон сангийн төлөөлөгч, мэс заслын эмч Хью М Парсонс, аймгийн эрүүл мэндийн салбарыг төлөөлж ЭМГ-ийн дарга Р.Гандиймаа, НЭ-ийн Ерөнхий эмч Д.Өлзийсайхан болон аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Буяннэмэх нар оролцлоо.