АЙМГИЙН ӨСВӨРИЙН ЖҮДОЧИД УАШТ-ЭЭС ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЖЭЭ

18268574_773196292848270_5061796802651660773_n

Хөвсгөл аймагт 2017 оны өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээнд хангайн, баруун, төв, зүүн бүсийн мөн хотын аварга гэсэн 5 бүсээс шалгарсан шилдэг 44 байгууллагын 700 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

2017 оны жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Архангай аймгийн баг тамирчдаас 34кг-д Н.Баярсайхан хүрэл, 38 кг-д Н.Мэндсайхан хүрэл, 66 кг-д С.Мягмарсүрэн, 32 кг-д Э.Ариунзаяа нар хүрэл медаль хүртжээ. Шагналт 5-р байранд 42 кг С.Сайнбилэг, 55кг Б.Батпүрэв, 60кг Б.Балжинням, 81кг Б.Барсбаатар, 36кг Б.Баасансүрэн нар шалгарсан байна.

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо шинэчлэгдэж холбооны тэргүүнээр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болсон байна. Мөн Хүч цом 2017 оны өсвөр үеийн жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээнд Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ЕБС, БТСГ-ын баг тамирчид 2-р мөнгө 2-р хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.