АЖИЛ ОЛГОГЧИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

17952490_775998449234721_8959148849449478888_n

Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Ажил олгогчийн зөвлөгөөн -ийг зохион байгууллаа. Зөвөлгөөнд  75 ажил олгогчийн 125 удирдлага,нягтлан бологч нар оролцсон байна. Зөвлөгөөнөөр нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтүүд, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай хууль түүнд орсон нэмэлт өөрчлөлт, ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар, ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх ажил олгогчдыг сурталчлах талаар мэдээлэл өглөө.

2016 онд шимтгэл төлж 2018 онд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх 420 ажил олгогчийн 39,9 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх 191 ажил олгогчийн 6,0 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх болсныг энэ үеэр ажил олгогч нарт хэллээ. Мөн аймгийн шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар “Гурвантамир” ХХК, “Эх голомтын илч” ХХК, “Ундарга” ХХК-иудыг, Хаан банкны нягтлан бодогч О.Сувдмаа, Мэдээлэл холбоо сүлжээний нягтлан бодогч Б.Анхтуяа, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нягтлан бодогч Г.Гэрэлмаа нарыг шилдэг нягтлан бодогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Энэхүү зөвлөгөөнөөс нийт ажил олгогчдод зориулсан нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах зөвлөмжийг гаргасан байна.