ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТҮҮХЭНД АНХ УДААГАА ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЧЭЭ

17553818_752597011574865_276987724088100615_n

Монгол улсын өсвөрийн ширээний теннисний 2017 оны УАШ тэмцээнээс Архангай аймгийн тамирчдын 12-оос доош насны багийн тамирчид хүрэл медаль хүртжээ.

Энэ амжилт нь ширээний теннисний түүхэнд анх удаагаа бөгөөд хүрэл медаль авсан багт Эрдэнэбулган сумын лаборатори 1-р сургуулийн сурагч Г.Амин-Эрдэнэ, Л.Энхриймаа, М.Энхжин, Б.Номин нар байсан байна. Улаанбаатар хотноо Оч клуб дээр болсон уг тэмцээн ганцаарчилсан, баг, холимог хосын төрлүүдээр явагдсан бөгөөд хот, хөдөөгийн 500 гаруй тамирчид оролцож, үүнээс 12 тамирчин нь Архангайнх байжээ.

Архангай аймагт 5 жилийн өмнөөс ширээний теннисний клуб нээгдэж үйл ажиллагаагаа жигдрүүлсэн байдаг. Сүүлийн үед хүүхэд залуучуудын 20 гаруй, насанд хүрэгчдийн 30 гаруй хувь нь ширээний теннисний спортыг сонирхон хичээллэдэг болжээ. Ширээний теннисний спорт нь сэтгэн бодох хурдыг нэмэгдүүлж, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийн чанарыг суулгадаг оюунлаг спорт юм.