АРХАНГАЙ АЙМАГ БАГШ, СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛНО

17353443_748296218671611_8537923353147329124_n

Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллгааны хөтөлбөр батлагдсан. Энд хүүхэд бүрийг урлаг, спортын аль нэг төрлөөр хичээллэх боломж бүрдүүлэх үүднээс “Ирээдүй 1+1”, мөн сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, чадавхжуулах, сурч, ажиллах орчинг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Тэгвэл эдгээр дэд хөтөлбөрүүдийг боловсруулах хэлэлцүүлгийн ажлыг аймгийн БСУГ-аас явуулж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй сурагч, багш нар, Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн, МСҮТ зэрэг байгууллагуудын ахмад судлаачдаас санал авчээ. Багш, сурагчийн дээрх хөтөлбөрүүд тодорхой төсөв санхүүгээр хэрэгжих бөгөөд хэрэгжсэнээр хүүхэд, эцэг эх, багш нарын уялдаа холбоо сайжирч, хүүхдийн сурлага, хүмүүжил, багшийн үйл ажиллагаанд ахиц гарна гэж үзэж байна.

“Ирээдүй 1+1”, “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрүүдийг энэ сардаа багтаан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.