Эрүүл мэнд, Хоол тэжээл төслийн зөвшилцөх багийн хурал амжилттай боллоо…

DSCN5254

Францын Санте Сюд, ЖЭРЭС ТББ-ууд хамтран Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийг сайжруулах зорилготой загвар төслийн эхний жилийн хэрэгжилтийнтайлан хурал 2017 оны 2-р сарын 17-ны өдөр ХХААХҮЯ-ны байранд зохион байгуулагдлаа.

Хуралд ХХАХҮЯ, НЭМҮТ, Архангай аймгийн ЗДТГ, ЭМГ, ХХАГ, Чулуут, Хашаат сумын ЭМГ, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож төслийн хэрэгжилтийн тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарыг хослуулан хэрэгжүүлж буй энэ төслийн хэрэгжилтийн арга зүй, үр дүнг баримтжуулан, цаашид сум орон нутаг, улсын хэмжээнд хэрхэн түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг уламжлуулан хөгжүүлэх талаар хэлэлцүүлж, зөв зүйтэй санал санаачилгуудыг тэмдэглэв.

“Хүнсний аюулгүй байдал”, “Органик хүнс” үндэсний хөтөлбөрүүдийн зорилгод уялдсан төслийн эхний жилийн үр дүнд Чулуут, Хашаат сумын ЭМТ-үүд Нарны Эрчим Хүчээр Ажилладаг Хүлэмжтэй болж, 15-20 нэр төрлийн ногоог эрүүл хөрсөнд тариалан, ногоогоор баяжуулсан олон төрлийн хоол хүнс бэлтгэхэд суралцаж байгаа ньөвчтөн үйлчлүүлэгчдэд эрүүл, зохистой хүнс хэрэглэж дадах, таниулахад хувь нэмэр оруулж байна.

Мөн ЭМТ-үүд эрүүл зохистой хооллолт, хүнсний ногооны ач холбогдлыг иргэдэд таниулан сурталчлах, сэдэлжүүлэх хүрээнд хоолны өдөрлөг, уралдаант тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулж байгаа нь орон нутагт иргэдэдхүнсний ногооны тариалалт, хэрэглээг дэмжсэн идэвхи санаачилгатай ажлууд болжээ.

Санте Сюд ТББ-ынхоол зүйч мэргэжилтэн шим тэжээлт хүнсний ногооны ач холбогдлын талаар мэдлэг олгох 5 өдрийн сургалтыг сумдын ЭМТ-ийн ажилчид, сумын сургууль цэцэрлэгийн тогооч нарт зохион байгуулжээ.

Хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарын олон төлөөлөл оролцож ажлын туршлага, санал бодлоо хуваалцаж байгаа нь цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашлаад бусад сум, аймаг, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 2017 онд хүнсний ногооны нэр төрлийг нэмж тариалахаар төлөвлөжээ.

Төслийг Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газраас санхүүжүүлсэн байна.

“Эх орны хөрсөнд тариалсан шимт хүнсний ногоо

Эрүүл мэндийг тэтгэн дэмжих их үйлс” билээ.