ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨДРИЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭВ

15940522_710619859105914_7928865191805014533_n

Өнөөдөр МУ-ын шинэ үндсэн хуулийг баталсны 25 жилийн ойн өдөр. Энэ өглөө Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Дараа нь насанд хүрэгчдийн дунд зарласан “Үндсэн хууль МУ-ын түүхэнд” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрт шалгарсан аймгийн ЗДТГ-ын ажилтан Н.Сэр-Од, ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Үндсэн хуулийн агуулга” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд орсон 1-р сургуулийн сурагч н.Нинжбадгар нарт шагналыг гардуулсан юм.

Үндсэн хуулийг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор аймгийн ИТХ, ЗДТГ Биеийн тамир спортын газартай хамтран шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн аймгийн АИХ-ын депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн бэлэг гардуулж, тэдэнтэй хамт сургуулиудын ахлах ангийн сурагчдад үндсэн хуулийн агуулгаар хичээл орсон байна.