ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

16298396_720367294797837_5808501318174558976_n

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар Нэгдсэн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, эмийн сан гээд эрүүл мэндийн 10-аад байгууллагатай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ЭМД-ын хуулийн ач холбогдлыг ойлгуулах замаар малчид болон сайн дурын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмийн сангууд нь НД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэдгийг тод харуулах гэрэлт сурталчилгааны самбартай болох гэх мэт олон зүйлийг тусгасан байна.

2017 онд улсын хэмжээнд НДБайгууллага болон ЭМ-ийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын чиглэлд Монголдоо эмийн үйлдвэрлэлээрээ томоохондоо ордог эмийн үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж ажиллах, иргэдэд гар дээрээс эм худалдан авахгүй байх талаар анхааруулах, ЭМД-ын шимтгэлээ 2016 оны 46080, 2017 оны 57600 төгрөгийг хууль сурталчилах замаар заавал төлүүлэх, төлөөгүй тохиолдолд 07.01-нээс торгуультай гэдгийг иргэдэд мэдээлэх, нийгмийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргуулсан иргэдийн утсанд “НДС-аас … төгрөгийн зардал гарлаа” гэдэг мэдээллийг өгч эхлэх, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сурталчилах, цахим санг боловсронгуй болгох, эмийн үнийн төсвийг аймгийн хүн амын тоотой уялдуулан хөдөлгөх арга хэмжээ авах гэх мэт олон ажлуудыг хийхээр НДБ ажиллах юм байна.