ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙГДЭЖ БАЙНА

16003260_709758555858711_4922603145246446421_n

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумдад 2016 оны 11-р сард хонины гоц халдварт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. 2017 оны 01 сарын 11-ний байдлаар өвчтэй нийт 3000 хонийг устгажээ. Харин энэ сарын 3-ны өдрөөс эхлэн цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 507.000 тун вакцин аймагт хүлээн авч сум, багуудад хуваарилсан байна. Хашаат сумын хувьд 187923 мянган хонинд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийхээс вакцинжуулалт 74,4 хувьтай, Өгийнуур суманд 158825 толгой хонинд вакцин хийхээс 59,9 хувьтай, нэмж Өлзийт сумын дөрвөн багт вакцинжуулалт хийж гүйцэтгэл 72,7 хувьтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан болон өвчилсөн мал илрээгүйг хэлэв.