УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ УГТАЖ ХҮЧИТ 32 БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

15179173_684200491747851_5797694208994878087_nУлс тунхагласны баярыг Монгол улс 2002 оноос жил бүр тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жил улс тунхагласны 92 жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Архангай аймгийн хувьд улс тунхагласныхаа баярт зориулан аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдааныг 11-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан н.Бүрэнжаргал, сумын заан Д.Дондов, н.Энх-Амгалан, залуу бөх н.Ванчиндорж нар үлдсэнээс үзүүр түрүүнд аймгийн арслан Бүрэнжаргал, сумын заан Д.Дондов нар тунаж, сумын заан Д.Дондов түрүүлж, аймгийн арслан н.Бүрэнжаргал үзүүрлэв.