АЙМГИЙН ТАВАН СУМ ЗУДЫН БАЙДАЛТАЙ ГЭЖ ҮНЭЛЭГДЭВ

15284852_685239151643985_3921616477471766252_n11-р саын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдлийн зүргаас харахад аймгийн нийт нутгийн 40 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Сумдын дүнгээр Хайрхан, Цэцэрлэг, Өгийнуур, Хашаат, Жаргалант сумдад нэн их эрсдэлтэй /зудын байдалтай/, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Ихтамир, Өлзийт сумдын 20 орчим хувьд их эрсдэлтэй буюу зудархуу нөхцөл байдал үүсчээ. Бусад сумдын нутгаар дунд буюу бага эрсдэлтэй байна. Зудын байдалтай сумдын цасны зузаан дунджаар тэгш тал газраа 20-25 см, гуу жалгандаа 40-60 см, зудархуу сумдад тэгш тал газраа 15-20 см, гуу жалгандаа 20-25 см байна.