АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

15289128_688501644651069_4391313766347057450_oАймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан 12-р сарын 05-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Хуралдаан өглөөний 10.00 цагт төлөөлөгчдийн 84,1 хувийн ирцтэй эхлэв. Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар 1. Аймгийн ИТХ-ын хороо байгуулах тухай, 2. Аймгийн, орон нутгийн 2016 оны төсвийн тодотгосон төсвийн тухай, 3. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай, 4. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай, 5. Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, 6. 2017 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн төсвийн төслий тухай гэсэн зургаан асуудлыг хэлэлцэж баталлаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2016 оны орон нутгийн сонгуульд оролцсон Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр, бусад нам, ИТХ-ын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгуулага, төрийн байгууллагууд, иргэд сонгогчдын саналд тулгуурлан 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.

Орон нутгийн уламжлалт технологиор хийж бүтээж байсан баялаг туршлага, үржил шимт үзэсгэлэнт газар нутаг, мал сүрэг, оюуны өндөр чадамжтай иргэдээ түшиглэсэн хөнгөн үйлдвэрийн цогц бодлогыг хэрэгжүүлж тогтмол орлого, байнгын ажлын байраар иргэдээ хангаж тогтвортой эдийн засаг, нийгэм, ногоон хөгжлийг цогцлоон төрөлх нутгаа хөгжүүлэх эн тэргүүний зорилт бүхий хөтөлбөр юм.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг 1. ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ 2. ТОГТВОРТОЙ НИЙГМИЙН ХӨГЖИЛ 3. ТОГТВОРТОЙ НОГООН ХӨГЖИЛ 4. ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ гэсэн дөрвөн үндсэн том бүлэгт оруулж, “Хэрэглэгчээс-үйлдвэрлэгч” аймаг болох чиглэлээр, ХАА, дэд бүтэц, санхүү төсөв, өмчийн харилцаа, худалдан авах ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын чиглэлээр, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, батлан хамгаалах салбарын чиглэлээр, гадаад харилцаа, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх гэсэн чиглэлүүдээр хийх ажлуудаа тодорхойлжээ.