Эрчим хүчний төслийн 2-р шатны төслийг хэрэгжүүлэх багийнхан Архангай аймагт ирж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаатай уулзлаа.

14681108_661796113988289_8609146748392947026_o

Эрчим хүчний төслийн 2-р шатны төслийг хэрэгжүүлэх багийнхан Архангай аймагт ирж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаатай уулзлаа. Тэд уг төслөө танилцуулан хүсэлт тавилаа. Энэ нь аймгийн иженерийн шугам сүлжээний сүүлийн үеийн зураг, аймгийн дунд, урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлттэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн банкны эрчим хүчний төслийн 2-р шатны төсөл МУ-ын хэмжээнд 18 аймагт хэрэгжсэн. Энэ жилийн тухайд хоёр аймаг сонгогдсоны нэг нь Архангай аймаг ажээ. Архангай аймгийн эрчим хүчний салбарт хэрэгжих энэ төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж байгаа бөгөөд манай аймагт 2,357 сая доллор буюу Монгол мөнгөөр 4 орчим тэр бум төгрөгийн ажлууд 2019 оныг дуустал хийгдэх юм байна. Тухайлбал, аймгийн төвд 90 км буюу ЭБ сум доторх бүх эрчим хүчний агаарын шугамын шинэчлэл хийгдэх бөгөөд 9 метрийн өндөртэй 4 дэд станци баригдах юм байна. Түүнчлэн аймгийн төвийн 5210 өрхөд “СМАРТ” /SMART/ буюу ухаалаг тоолууруудыг байршуулна. Ингэснээр иргэд ямар нэг цахилгааны алдагдалд орохгүй, хүчдэл муу, байцаагчийг буруу бичлээ гэж маргах зүйлгүй, өөрсдийнхөө хэрэглээг бүрэн хянаж чадах юм.

Аймгийн удирдлагуудын зүгээс “Цэцэрлэг хот зүүн урагш тэлж хөгжих төлөвлөлттэй байгаа. Бид Баянбулаг, ТМС-ийн ар хүртэл иргэдэд газар олгосон ч цахилгаан, худаг ус гээд дэд бүтэц шийдэгдээгүй тул тэр газартаа очиж суурьших хүнгүй байгаад байна. Тийм учраас энэ чиглэлд төслөө хүргээчээ” гэдэг саналыг тавьсан юм.

Энэхүү эрчим хүчний төслийн 2-р шатны төсөл хэрэгжсэнээр ЭБ сумын ЦЭХ хэрэглэгчид чанартай, найдвартай, хямд эрчим хүчээр хангагдана. ЭБЦТС ТӨХК-ий хувьд бүх шугамаа шинэчилж, ажилчдын ачаалал багасч, дуудлагын үйлчилгээ ч байхгүй болох юм.