УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

   14556799_653573848143849_7169481047146643212_o

УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, мэргэжлийн Засгийн газраас барьж байгаа бодлого, гарч байгаа шийдвэр, цаашид ямар байдлаар ажиллах, эдийн засгийн хямралаас хэрхэн гарч болох, жижиг дунд үйлдвэрлэлийг яаж дэмжиж болох талаар мэдээллийг өгч, иргэдийн асуултуудад тодорхой хариулт өгсөн юм. Иргэдтэй уулзах үеэр мах, сүү, арьс ширний, ноосны үйлдвэртэй болж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр өгч болох эсэх, хүүхдэд хөдөлмөрийн боловсрол олгох, сургалтын стандарт агуулгад анхаарах, сурагч ширээ болон форумын хувцасыг орон нутагтаа хийдэг болох тухай санал, дулааны станц болон цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэвчлэх, хогны машины парк шинэчлэлтийг хийж өгөхыг хүслээ. Мөн 2-р сургуулийн барилгат хэд хэдэн удаагийн акт гарсан учраас шинэ барилгын асуудлыг шийдвэрлэж өгөх асуудлуудыг тавьсан юм. УИХ-ын дарга, гишүүд болон Засгийн гишүүд иргэдэд мэдээлэл хийхдээ, мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад гурван сар гаруй өнгөрсөн ч олон ажлуудыг хийж, шийдвэр гаргаснаа, судалж буйгаа илэрхийллээ.