Улаанхад хотын нэрэмжит гудамжтай болно

11896432_481007532074190_7054356469875109077_oАрхангай аймгийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын орлогч дарга Жин Хо Ши тэргүүтэй зочид төлөөлөгчид 8 дугаар сарын 24-28-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Өвөр монголын Улаанхад хот нь Архангай аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай билээ. Энэ удаагийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцоонд хүрэх юм. Түүнчлэн Цэцэрлэг хотод Улаанхад хотын нэрэмжит гудамжыг тохижуулахаар төлөвлөөд байгаа ажээ.