Архангайн хүүхдийн анхны ном хэвлэгдэн гарлаа

675b7da2-da38-47d5-ab11-fbed91cdf362“Зөв монгол”  хүүхэд үндэсний хөтөлбөр, “Ном Дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Архангай аймгийн хүүхдийн “Ухаан далай номоос эхтэй ” анхны ном хэвлэгдэн гарлаа.

Уг номд цэцэрлэгийн хүүхэд, бага ангийн сурагчид уншсан номынхоо агуулгаар бүтээсэн дүр, зурсан зураг, дунд ахлах ангийнхан эсээ, илтгэл,  зохион бичсэн эхүүд орсон болно.Тус номонд 23 сургууль , 17 цэцэрлэгийн 117 шилдэг эх, эсээ, уншсан номынхоо тухай зурсан 112 зураг, 34 фото зураг хэвлэгдлээ.

Энэ ном багш сурагчдын хувьд чухал сургалтын хэрэглэгдэхүүн болох юм.Цаашид ном хөтөлбөрийн хүрээнд дараагийнхаа цувралыг шилдэг бүтээлүүдээр гаргах болно.

Энэхүү номыг бүтээхэд идэвхтэй оролцсон сургууль, цэцэрлэгийн хамт олондоо талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.