Хангайн цом наадам өргөн дэлгэр боллоо

10806432_369871943187750_974823380308845136_nАрын хангайн яруу найрагчдыг дэмжих, залуу уран бүтээлчдийг идэвхижүүлэх, шүлэг яруу найргийн дээжсийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой Хангайн цом яруу найргийн наадам 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найрагчдыг тодрууллаа. “Хангайн цом-2014”-ийн эзнээр Тамир телевизийн сэтгүүлч Б.Мөнхтуяа тодорсон бол дэд байрын шагналыг ХДТ-ын жүжигчин н.Түвшинжаргал, гутгаар байранд чөлөөт уран бүтээлч н.Түвшинцэнгэл, тусгай байрын шагналыг н.Мөнхнаран, н.Очирбат нар тус тус хүртлээ. Энэ удаагийн наадамд 30 уран бүтээлч өөрийн бүтээлээ сойлоо. Яруу найрагчдыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэлдэхүүнд МЗЭ-ийн Архангай дахь салбарын тэргүүн, Соёлын гавъяат сэтгүүлч Г.Жамц, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал, утга зохиол судлаач Батсуурь, яруу найрагч С.Бараанасан, яруу найрагч н.Мөнхбаяр нар багтлаа. Тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь 71 настай М.Нацаг-Юм, Д.Цэрэннадмид, Т.Төмөрбаатар, П.Очирпүрэв нар байсан бол оролцогчдын хамгийн залуу нь 5 дугаар ангийн сурагч Энхцэцэг байлаа. Тэмцээнийг МЗЭ-ийн Архангай дахь салбар, Архангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Цаашдаа энэхүү тэмцээнийг таслалгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ ижил төстэй уралдаан тэмцээнийг санаачилан яруу найрагчдыг идэвхижүүлж байхыг тэмцээнд оролцогчид зохион байгуулагчдаас хүсч байлаа. Үнэхээр оролцогчдын хүлээлтийг тайлсан найргийн тэмцээн 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.