Архангай аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Авлигатай тэмцэх газрын хамтарсан хангайн бүсийн сургалт амжилттай боллоо.

921b0066-25d9-432d-bec8-2f255a5d2268Цэцэрлэг хотын Нутгийн захиргааны ордоны их танхимд хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хянах эрх бүхий ажилтнуудад авлигтай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа. Сургалт 10 сарын 17-18 өдрүүдэд явагдаж уг сургалтанд хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн 82 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар хамрагдлаа.Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нээж хэлсэн үгэндээ хангайн бүсийн сургалтыг манай аймагт зохион байгуулж байгаад баяртай байна. Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 сарын 25 өдрийн 5 дугаар тогтоолоор батлагдсан. Албан тушаалтны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хянах хадгалах журам , авлигтай тэмцэх газрын даргын 2012 оны 91 дүгээр тушаалаар батлагдсан тайлан мэдээний маягтууд зэрэг эрх зүйн актуудыг тухайн орон нутагтаа хэрэгжүүлдэг албан хаагчид гэж та бүхнийг ойлгож байна. Энэ утгаараа та бүгдийн мэдлэг хэдий чинээ арвин байна төдий чинээ тухайн сум орон нутагт дээрх хуулиудын хэрэгжилт сайжирч улмаар төрийн албаны мэдээллийг иргэдэд ил тод, бодитой хүргэх, хуулийг хэрэгжүүлдэг байх зарчим хэрэгжих хөрс суурь бэхжих нь дамжиггүйээ хэмээн онцлов.Сургалтыг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлэгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга А.Батхуягаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг явууллаа.Мөн ашиг сонирхолын зөрчил бага байдгаараа Архангай аймаг улсын хэмжээнд хоёрдугаар байранд явж байна.