Архангай аймгийн соёл урлагийн төлөөлөгчид ӨМӨЗО-ны Улаан хад хотод айлчлан тоглолт хийлээ

10505284_294473820727563_8013572133472505570_nМонгол улс,БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 65 жилийн ой, Монгол Хятадын найрсаг харилцаа,хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд 2014 оны 08 сарын 14-21 өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон Хуншань соёл спортын арга хэмжээнд аймгийн ССАЖГ-ын дарга Ц.Нэргүйбаатараар ахлуулсан соёл урлагийн төлөөлөгчид аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Уг арга хэмжээний хүрээнд Улаан хад хотын театрт 08 сарын 18-нд Харчин, Хишигтэн хошуудын соёлын өргөөнд 16-19 ны өдрүүдэд тус тус бүрэн хэмжээний концертоо тоглолоо. Мөн Улаан хад хотын музей, номын сан, с оёлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцлоо. Энэ айлчлалын хүрээнд ирэх жил Улаан хад хотын театр манай аймагт тоглолт хийхээр болсон байна.