Архангай аймаг орон нутагт анх удаа Барилгын материалын лабортортой болж өнөөдөр нээлтээ хийлээ.

Untitled-1Архангай аймаг орон нутагт анх удаа Барилгын материалын лабортортой болж өнөөдөр нээлтээ хийлээ. Барилгын материалын лаборторын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал нар оролцон мэндчилгээ дэвшүүллээ. Барилгын сорилт, шинжилгээний лабортори байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг орон нутагтаа шинжилгээнд өгөх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орж буй барилгын түүхий эд хяналт шинжилгээнд тогтмол хамрагдаж байх эерэг талтай юм. Энэхүү лаборторыг улсын төсвийн 530 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Гурван тамир компани хугацаанаас нь өмнө ашиглалтанд өгч байгаа ажээ. Нээлтийн үеэр Баярсайхан сайд хэлэхдээ Энэхүү төвийг бүсийн хэмжээний сорилт шинжилгээний лабортори болгохоор цаашдаа дэмжих болно гэлээ.