Сумын багачуудын тайлан тоглолт боллоо

тайлан тоглолтБулган сумын хүүхдийн цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, тус сумын уугуул М. Батжаргал оролцон авъяаслаг бяцхан хүүхдүүдийн тоглолтыг үзлээ. Эдүүгээ 56 жилийн хавраа үдэж буй хүүхдийн цэцэрлэг 80 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдүүд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, ах эгч нартаа дуу, шүлэг, жүжигчилсэн тоглолтоор бэлэг барин авъяас билэгээ харууллаа. Бидний мэдэх олон сайхан үлгэрийг тайзнаа амилуулан тоглож буй цэцэрлэгийн багачуудаа хараад бага нас, дурсамж сэргэж байна. Ирээдүй болсон бяцхан үрсдээ баяр хүргье хэмээн аймгийн Засаг даргын орлогч М. Батжаргал хэлээд хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа. Бурхан багшийн мэндэлсэн билэгт сайн өдөр бяцхан жаалуудыг баярлуулсан Засаг даргын орлогчдоо цэцэрлэгийн хамт олон талархал илэрхийлж, уламжлал болгон зохион байгууллагддаг “Нээлттэй хаалганы өдөр”-т дахин ирэхийг урьж, мөн түүний нэрэмжит болгон зохион байгуулсан “Тэр бөхийн нэр хэн бэ?” тэмцээний талархлын зүйлсийг гардууллаа.