Архангай аймгийн гар бөмбөгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

гар Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн Жаргалант суманд энэ сарын 14,15-нд       амжилттай зохион байгуулагдлаа. Архангай аймгийн 11 сумын баг тамирчид уг тэмцээнд оролцсон бөгөөд Эрэгтэйчүүдийн I байранд Хүмүүн I сургуулийн баг II байранд Хүмүүн II сургуулийн баг III байранд Хотонтын баг шалгарсан бол Охидын I байранд Батцэнгэлийн баг II байранд Хүмүүн IV сургуулийн баг III байранд Хайрхан сумын багийн тамирчид шалгарчээ. Ирэх жил уг тэмцээнийг Батцэнгэл суманд зохион байгуулах юм. Тэмцээний өдрүүдээр Жаргалант суманд уулзалтаар ирсэн УИХ-ын гишүүн Б. Болор тамирчдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсэн юм.