Олон малтай аймаг, сумдыг шалгаруулав

c2a2cdea4e73f99bbigҮдэсний статистикийн хороо болон Архангай аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг тодруулж, шагнал гардууллаа. Энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа 45 сая 127 мянга 200 мал тоолуулсан. Тиймээс энэ жилээс эхлэн Архангай аймгийн нутгийн зөвлөл, Үндэсний статистикийн газартай хамтран хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг алдаршуулан, урамшуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. Энэ жил хамгийн олон мал тоолуулсан аймгаар гурван сая 772 мянга 300 мал тоолуулсан Архангай аймаг, хамгийн олон мал тоолуулсан сумаар 372 мянга 261 толгой малтайгаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорлоо. Мөн хамгийн олон мал тоолуулсан аймаг, сумдыг тодруулахаас гадна хамгийн олон таван хошуу малтай сумдыг шалгаруулсан юм. Тодруулбал, Булган аймгийн Сайхан сум хамгийн олон адуутай буюу 34 мянга 471, Өвөрхангай аймгийн Богд сум хамгийн олон ямаа буюу 201 мянга 994, Архангай аймгийн Өндөр-Улаан сум хамгийн олон үхэр буюу 41 мянга 569,  Өмнөговь аймгийн Ханбогд сум хамгийн олон тэмээтэй буюу 21 мянга 222, Архангай аймгийн Эрдэнэмандал сум хамгийн олон хонь буюу 240 мянга 404 толгой хонь тоолуулснаараа бусад аймгаасаа хошуучилсан байна.