өргөдөл гомдол

АЙМАГ, СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,АГЕНТЛАГУУДАД

                              2018 ОНЫ 3-Р УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН                              

        ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

2018.10.08.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай“ хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас 2018 оны 3-р улиралд иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн талаар аймгийн ЗДТГ-т ирүүлсэн тайлан мэдээг нэгтгэн танилцуулж байна.

Тайлангийн хугацаанд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, агентлагуудад 46115 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 44932 -г хугацаанд нь шийдвэрлэж, хугацаа болоогүй 1183 өргөдөл, харьяаллын дагуу 112 өргөдлийг холбогдох газруудад нь хандан шилжүүлж, шийдвэрлэлт 97,4 хувьтай байна.

  Нийт ирсэн 46115 өргөдөл гомдол, саналын 41537 буюу 90.0 хувь нь хүсэлт, 3505 буюу 7.6 хувь нь санал, 1073 буюу 2.3 хувь нь гомдол эзэлж байна.

 Нэг.   Аймгийн Засаг даргын Тамгын газар

Тайлангийн хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 605 өргөдөл гомдол ирснээс 68.0 хувийг нь  хугацаанд нь шийдвэрлэж, 29 өргөдлийг холбогдох газруудад нь хандан шийдвэрлүүлж, 193 өргөдөл хугацаа болоогүй байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс зонхилон дараахь асуудлаар хандсан байна.

Буцалтгүй дэмжлэг тусламж хүсэж 59, ажлын байр хүсэж 13, албан хаагчийн ёс зүйн талаарх болон бусад гомдол 12, гэр хүссэн 5, газар олгох тухай 16, цалинтай чөлөө олгох,цалингийн нэмэгдэл,зэрэг дэв олгох асуудлаар 12, ажлаас чөлөөлөгдөх тухай 5, тусгай зөвшөөрөл олгох 89, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой 10, дэмжлэг хүссэн 15,орон сууцтай холбоотой тусламж 8, шинээр баригдаж байгаа худалдааны төвд лангуу хүссэн 178 бусад асуудлаар 27 хүсэлт ирснийг судлан шийдвэрлэж,    шийдвэрлэлт 69,2 хувьтай байна.

Аймгийн Засаг дарга 2018 оны 3 дугаар улиралд 128 иргэдийг ажлын байрандаа хүлээн авч уулзан холбогдох зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажилласан.

Тайлангийн хугацаанд нийт 89 газарт тусгай зөвшөөрөл олгосон үүнээс спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдаалах 81 газар, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 8 газарт тусгай зөвшөөрөл олгосон байна

Тайлангийн хугацаанд төрийн байгууллагуудын нээлттэй утсаар 1798 иргэн хандаж, санал хүсэлтээ шийдвэрлүүлсэн байна.

Мөн аймгийн ЗДТГ-т иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах 7033-1111 нээлттэй утсаар 28 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн хариу өгсөн байна.

Тодруулбал: Хот тохижилтын газарт хогийг цаг хугацаанд ачаагүй гэх гомдол 4,Сангийн яамны сүлжээны гэмтэлтэй холбоотой гомдол 3, халаалтыг жигд бус өгч байна гэсэн гомдол 1, эрчим хүчний үнийн тариф өндөр гарсан талаар 1, Цэнхэр суманд автомашинаа барьцаалуулсан, гомдлоо хэрхэн гаргах талаар 1, 4-р сургуулийн сурагчийг хичээлд нь суулгахгүй байна гэсэн гомдол 1, Жаргалант сумын иргэнээс ирсэн хүүхдийн мөнгөнд хамрагдах тухай гомдол 1, Хөгжимт драмын театраас зохион байгуулсан хүүхдийн урлагийн наадамтай холбоотой гомдол 4 тус тус ирсэн байна.

Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ирсэн 3, “Эх голомтын илч” ХХК-ны халаалтын чанар муу байна гэсэн гомдол 2, Санхүү төрийн сангийн хэлтэст санхүүжилт хоцорсонтой холбоотой 2, “Буянт товгор хайрхан” ХХК-ны үйлчилгээний хөлс нэмэгдсэнтэй холбоотой 1, Хүүхдийн урлагын их наадмын шүүлт болон зохион байгуулалттай холбоотой 4, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ирсэн 1, Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Станцад цахилгааны төлбөр их гарсан тухай гомдол 1, Цагдаагийн газарт ирсэн 4, Боловсролын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 4, Чулуут сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн вакцины хангамжийн талаар гомдол ирж шийдвэрлэгдсэн.

Засгийн газрын “11-11” төвд аймгийн нэр дээр хуваарилсан 14 өргөдөл гомдлыг холбогдох газруудад нь мэдэгдэж хариу авч цахимд оруулсан.

Тодруулбал: Түлшний мөнгөний хөнгөлөлт, Батцэнгэл суманд зудын байдал хүнд байгаа тухай, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт орохгүй байгаа тухай, зөвшөөрөлгүй дэлгүүр архи худалдаалж байгаа тухай, хүүхдийн тэтгэвэр авах тухай, олон хүүхэдтэй эхийн одонгийн мөнгө авах тухай, сайн дурын даатгалын дэвтэр авах тухай, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдах тухай, аймгийн прокурорын байгууллага хүнд суртал гаргасан тухай, нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгаа тухай зэрэг асуудлаар хандсан байна.

 Хоёр. Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд

 Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудаас улирал бүр өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээ, төрийн байгууллагад иргэдээс гаргасан санал хүсэлтийг авч, нэгтгэн судалгаа хийж ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Засаг даргын эрхлэх хүрээний 21 агентлаг, 3 төсөвт байгууллагад тухайн салбарын эрхлэх хүрээний асуудлаар 19843 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 19503-г хугацаанд нь шийдвэрлэж, хугацаа болоогүй 340 өргөдөл, 15 өргөдлийг холбогдох газруудад нь хандан шилжүүлж, шийдвэрлэлт 98,2 хувьтай байна.

 Гурав. Сумдын Засаг даргын Тамгын газар

   Сумдын Засаг даргын Тамгын газарт иргэдээс газар өмчлөх, эзэмших, буцалтгүй тусламж хүсэх, төсөл хөтөлбөрт хамрагдах, ажлын байр хүссэн, тэтгэвэр тэмгэмж тогтоолгох, овог нэр өөрчлөхийг хүссэн, , хүүхэд үрчлэхийг хүссэн, шилжилт хөдөлгөөн хийлгэх, халамжийн хуулийн дагуу төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх, алдарт эхийн одон медальд хамрагдах, насны хишиг авах, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах   зэрэг асуудлуудаар дийлэнх нь хандсан байна.

Тайлангийн хугацаанд сумдын Засагдаргын Тамгын газарт нийт 25667 өргөдөл гомдол ирснээс 25017 өргөдөлийг шийдвэрлэж, 650 өргөдөл хугацаа болоогүй, шийдвэрлэлт 97,4 хувьтай байна.

 Төрийн бүх байгууллагуудад ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг хавсаргав. Мэргэжлийн хяналтын газарт 322 өргөдөл ирснээс бүтээгдэхүүн шинжлүүлэх тухай 90, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах 182, гомдол гаргах 6, бусад асуудлаар 44 хандсан байна. Улсын бүртгэлийн хэлтэст 177 өргөдөл хүсэлт ирснээс регистрийн дугаартай холбоотой 59, залруулга,галиг засах, зөрчил арилгуулах тухай, нас баралтын нөхөн бүрдүүлэлттэй холбоотой 91 хүсэлт ирж шийдвэрлэгдсэн байна. Цагдаагийн газарт 2152 өргөдөл гомдол ирснээс танхайн үйлдэлтэй холбоотой 507, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 534, иргэдийн өмчийн хулгай 352, хүний амь нас хохироосон бусдын биед гэмтэл учруулсан 322,байгаль хамгаалах журам зөрчсөн 36, залилан 43, бусад асуудлаар 358 хүсэлт ирж, 2152 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэлт 100,0 хувьтай байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст 4080 өргөдөл гомдол ирснээс тэтгэвэр тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлт 1030, тэтгэмж тогтоолгох 2599, тэтгэврээ дахин хянуулах 124 давхар төлсөн шимтгэлээ буцаан авах, регистрийн дугаар засуулах 27, бусад асуудлаар 300 иргэн хандсан байна.

 ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС