Танилцуулга

IMG_5225

Нийгмийн бодлогын хэлтэс нь

Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хэлтсийн бүтэц:
  1. Хэлтэсийн дарга Б. Буяннэмэх
  2. Б.Гэрэлчимэг Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
Ажлын чиг үүрэг: Аймгийн нийт хүн амд эрүүл мэндийн ээлтэй, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр, төсөл, урт богино хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих хяналт, шинжилгээ үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Харьяа байгууллага: ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан  
  1. Б.Билэгт Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёл, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн
  Ажлын чиг үүрэг:
  • Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан боловсрол, соёл, биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг оновчтой төлөвлөх, боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох
 
  • Монгол Улсын Засгийн  газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг  хэрэгжүүлэх, сурталчлах, биелэлтийг гаргах, үр дүнг тооцох
 
  • Боловсрол, соёл, биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх,  орон нутгийн хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулах
 
  • Боловсрол, соёл, спортын салбарын  агентлагууд, хэлтсийн үйл ажиллагааг бодлогоор хангах, үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх
 
  • Хэлтсийн харьяа агентлагийн дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын аймгийн Засаг даргатай хамтран ажиллах  гэрээний төсөл бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, авах арга хэмжээний санал боловсруулах
Хариуцдаг агентлаг, байгууллагууд:  Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, Номын сан, Музей, Хөгжимт драмын театр, Насан туршийн боловсролын төв, Ерөнхий боловсролын 33 сургууль, Хүүхдийн 36 цэцэрлэг
  1. Н. Авирмэд хөдөлмөр эрхлэлт, хүүхэд залуучууд, нийгмийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн
Хариуцдаг агентлаг, байгууллагууд: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар