Танилцуулга

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 Архангай аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

IMG_5331Жанлав овогтой МөнхбатСанхүү төрийн сангийн хэлтсийн дарга

Ажлын чиг үүрэг:  -       Аймгийн эдийн засгийн болон төсөв санхүүгийн тогтвортой тэнцвэрт байдлыг хангах, төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх, оновчтой хуваарилах, зарцуулах, арвилан хэмнэх, үр ашиггүй зардлыг хязгаарлан хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах -       Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх болон аймгийн удирдлагыг төсөв санхүүгийн шийдвэр гаргахад мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллах -       Хэлтсийн алба хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах IMG_5333М.Мөнхжаргал Санхүү төрийн сангийн хэлтсийн төсөв орлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ажлын чиг үүрэг: -       Аймгийн төсвийн орлогын төлөвлөлт, үндсэн чиглэл төсвийн төсөл зохиох нэгтгэх, төсвийн бүрдүүлэлт, орлого хуваарилалт, төсвийн орлого зарлагын тэнцлийг хангах, түүний гүйцэтгэл, үр дүнд хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх -       Засаг дарга түүний орлогч, Тамгын газар, хэлтсийн даргыг хариуцсан ажлын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган бусад чиг үүргийг хэрэгжүүлэх IMG_5312С.Хуулай Санхүү төрийн сангийн хэлтсийн НББ-ийн ахлах мэргэжилтэн Ажлын чиг үүрэг -       Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, Үнэт цаасны тухай хуулиуд болон Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих. Орон нутгийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах. -       Аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалтын үйл ажиллагаанд СТОУС-ын өөрчлөлтийг нэвтрүүлэх, санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим И-баланс программд баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах. IMG_5498Ч.АлтанчимэгСанхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодог       М.Мөнхтуяа Санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэ IMG_5337           IMG_5287Д.Энхдөлгөөн Санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн         IMG_5294Л.Батгэрэл Санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн