Мэдээлэл

Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

 

Манай байгууллагын түүхэн товчоо

       Аймгийн Хүүхэд залуучуудын төв нэртэйгээр ажиллаж байгаад 1996 оны 12 сараас Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө төв , 2009 оны 1 сараас Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 11 сараас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

  1. Эрхэм зорилго

Манай байгууллага нь хүүхэд, гэр бүлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангуулан, хүүхдийн эрхэд суурилсан ёс зүйг эрхэмлэсэн хөгжил хамгааллын үйлчилгээг хүүхэд  тэдний гэр бүлд хүргэхэд оршино.

  1. Үйл ажиллагааны чиглэл
  • Хүүхэд, гэр бүлийн асуудлаарх төрийн болон орон нутгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нутгийн өөрийн удирдлагын захиргааны, хүүхдийн өөрийн удирдлагын байгуулагуудыг мэргэжил арга зүйн удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах
  • Хүүхэд, гэр бүлийн асуудлаарх хууль, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөгөө, арга зүйн дэмжлэгээр хангах
  • Хүүхэд, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан хөгжил, хамгааллын хамгааллын үйлчилгээний бодлого, холбогдох журам, заавар, төлөвлөгөө, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг хангах
  • Хүүхэд, гэр бүлийн талаарх мэдээлэл цуглуулах, судалгаа явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулах
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, гадаад болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  1. Үйл ажиллагааны стратеги зорилт
  • Захиргаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлэх
  • Хяналт үнэлгээ, дотоод аудитын механизмыг боловсронгуй болгох,
  • Хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээний хүрээ, нэр төрлийг хөгжүүлэх, чанартай, шуурхай үйлчилгээг өргөжүүлэх
  • Үр дүнд хүрсэн мэдээллийн ил тод байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын агуулга, арга, хэлбэр, үр дүнг сайжруулах
Uhuuu