ЗДТГ-ын танилцуулга

       

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

  Үндсэн хуульд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засагдаргын ажлын алба нь Тамгын газар мөн гэж заасны дагуу 1992 оноос аймгийн Засаг даргын Тамгын газар  нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.   Аймгийн Засаг даргын Тамгын газар бүтцийн хувьд хэд хэдэн удаа өөрчлөгдөж, одоо  Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн Газрын 2016 оны  09 дугаар тогтоолоор 6  хэлтэс, 1 тасаг,  1 цэргийн штабтай,  41 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:   1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс   2. Хууль, эрх зүйн хэлтэс /Архивын тасагтай/   3.Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс   4. Нийгмин бодлогын хэлтэс   5. Санхүү, төрийн сангийн хэлтэс   6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс   7. Цэргийн штаб