мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:“Орон нутагт шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, хүний эрх эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх” эрхэм зорилгын хүрээнд орон нутгийн засаг захиргаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хүчин төгөлдөр хууль тогтоомжуудаар мэдээлэл, лавлагаа өгөх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах. Бүтэц зохион байгуулалт:
Хууль зүйн хэлтэс
Дарга
Гэрээт архивч операторч-5
Хууль тогтоомжийн лавлагаа, мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
Эрх зүйн сургалт, сурталчилгаа, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
Архивч операторич-2
Архивын тасаг
Дарга
Сан хөмрөгийн эрхлэгч
Засгийн Газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу Хууль зүйн хэлтсийн бүтцэд архивын тасаг харъяалагддаг.Чиг үүрэг:
  • Хууль тогтоомжийн мэдээлэл, бүртгэл, лавламжийг бүрдүүлэх,
  • хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор мэдээлэл лавлагаа өгөх,
  • төлбөрийн чадваргүй иргэдэд хууль эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх,
  • хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах,
  • эрх зүйн албан бус сургалт зохион байгуулах
  • гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, хүний эрхийг хангах ажлыг удирдлага, арга зүйгээр хангах.
  • Засаг даргаас гаргах хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, бүртгэлд оруулах
  • Орон нутгийн хуульчидтай харилцах
  • Сүм хийдтэй харилцах
  • Хууль зүйн яамны “Төрөөс хүний эрх эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх” эрхэм зорилгыг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хэлтсийн харъяа агентлагуудыг төрийн бодлого зохицуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
Харъяа агентлагууд
Хууль зүйн хэлтэс

                                                                                                                                                         
Улсын бүртгэлийн хэлтэс
Цагдаагийн газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба

                                                                            

                                                                                                                                                                                                 
Шүүхийн шинжилгээний алба

 

 Архиын тасаг      

Эрхэм зорилго: Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, аймгийн төр захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудын түүх эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны  ач холбогдол бүхий баримт бичгээр сан хөмрөгөө байнга нөхөн бүрдүүлж, хадгалалт хамгаалалт, ашиглалтыг боловсронгуй болгож архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж, цахим сан, цахим баримт бий болгон эрэл хайлтыг хөнгөвчилж архивын мэдээллээр байгууллага, иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг  удирдан зохион байгуулахад оршино.

Алсын хараа:  Аймгийн ард түмний түүх, соёлын үнэт өв, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалтыг боловсронгуй болгож,  орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх замаар архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэдээллийн цахим хэлбэрээр үе шаттай шийдвэрлэж мэдээллээр шуурхай үйлчлэх боломжийг бий болгох, олон улсын стандартаднийцүүлэх.

  Чиг үүрэг: Засгийн Газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж үндэсний хөтөлбөрийн биелэлтийг  хангуулж, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар орон нутагтаа зохион байгуулна.Аймгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгуулж, төрийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудын түүх, эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагааны ач холбогдолтой баримтаар  сан хөмрөгөө байнга нөхөн бүрдүүлэх.

 Untitled-1

Улсын Архивын Хэрэг эрхлэх газрын 89 тоот шийдвэрийг үндэслэн үндэслэн Аймгийн Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1957 оны 10 дугаар сарын 08 ны өдрийн 65 тоот захирамжаар орон тооны архивын эрхлэгчтэй, аймгийн Хөдөлмөрчдийн Депутатын Хурлын гүйцэтгэх захиргааны архив нэртэйгээр аймгийн Архивын анхны суурь тавигджээ.

Архивын тасаг нь аймгийн ЗДТГ-ын байрны В корпуст нийтдээ 156,1м2 талбайтай байранд үйл ажиллагаа явуулж 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Тус архивын сан хөмрөгт 233 хөмрөгийн 38695 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Untitled-1

Аймгийн Архивын тасаг Архивын Ерөнхий газартай хамтран сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт ажилтнуудад сургалт зохион байгуулж сургалтанд нийт 72 байгууллагын ажилтан хамрагдлаа. Untitled-1

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын сургалт, семинарыг “Архивын тоо бүртгэлийн баримт бичиг хөтлөх, данс бүртгэл үйлдэх” , “”Байгууллагын архивын ORG-AMS программын ашиглалт”, “Цаасан баримтат өв сэргээн засварлах, баримт бичгийн гэмтлийн байдал тодорхойлох”, “Байгууллагын дотоод удирдлагын систем E-Office-н нэвтрүүлэлт”, Arkhangai. Gov.mn аймгийн нэгдсэн вэб сайтыг хөгжүүлэх нь” гэсэн сэдвүүдийн хүрээнд амжилттай зохион зохион байгуулж 2015 оны Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт сайн бэлтгэж амжилттай дүн үзүүлсэн сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

ТӨРИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

1

2

3

3-1

4

5

6

7

8

9