Дүрэм журам

Untitled-1

Untitled-2

                                               Засаг Даргын Тамгын газрын даргын

                                                                                       2015 оны … сарын… ны өдрийн

                                                                                       … дугаар тушаалын хавсралт

         МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ ХАМГААЛАЛ,АЮУЛГҮЙ

БАЙДЛЫН ЖУРАМ

        2015 оны 09-р сарын 09-ний өдрөөс эхлэн албан ёсоор Засаг даргын тамгын газар дотоод үйл ажиллагаанд Able системийг хэрэглэнэ. Системийг хэрэглэхтэй холбоотой энэхүү журмын биелэлтийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Н.Сэр-Од хариуцан ажиллана.

Able систем нь үндсэн 18 програмаас бүрдэж байгаа бөгөөд доорх нэр дурдсан програм бүр дээр нэг нэг “Хөтлөн удирдагч“ буюу давуу эрхтэй хэрэглэгч байх ёстой. Эдгээр ажилтнууд нь тухайн програм дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдал, байнгын шинэчлэлийг хариуцан ажиллах бөгөөд үүнээс гадна хариуцсан програмууд дээрх хязгаарлагдмал тохиргоог хийх эрхтэй. Тухайн ажилтны эрх мэдлээс давсан тохиргоог “Системийн удирдагч” буюу Админ эрхтэй хэрэглэгч хийнэ. Үүнд:

  • Системийн бүх програм дээр   Админ Мэдээллийн технологийн мэргэжилтэн
  • “Хүний нөөцийн програм” дээр АдминХүний нөөцийн менежер
  • “Албан бичгийн програм” дээр Админ Бичиг хэргийн ажилтан
  • “Өргөдөл, гомдлын програм” дээр Админ             Өргөдөл гомдол хариуцсан ажилтан
  • “Цаг бүртгэлийн програм” дээр Админ Мэдээллийн технологийн мэргэжилтэн

тус тус хариуцан ажиллахаар томиллоо.

Системийг үр дүнтэй ашиглахад заавал мөрдөх үндсэн журмууд

  1. Энэхүү систем нь ажилтнуудын хувийн хэрэглээнд зориулагдаагүй зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан програмуудтай тул элдэв хувийн зорилгоор /entertainment/ ашиглахгүй байх
  2. Энэхүү системээр байгууллагын дотоод үйл ажиллагааны бизнес процессийгөнөөг хүртэл байж болох түвшинд хүртэл програмчилсан бөгөөд ингэснээр бүтээмжийг дээшлүүлэх, зардлыг багасгах, ажлын цагийг үр дүнтэй ашиглах, үүрэг даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэхийг зорилгоо болгодог тул байгууллагын удирдлага болон бусад ажилтнууд бүгд системийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Бүх ажилтнууд хэрэглэж байж үр дүн нь харагддаг.

Нийт ажилтнууд

  1. Системд анх нэвтрээд “Хэрэглэгчийн тохиргоо” хэсэгт өөрийн нууц үгээ сольж, аватар зургаа оруулна.
  2. Хэрэглэгч ньгүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг нэг өдөр, долоо хоног, сараар зэрэг хугацаагаар тогтмол төлөвлөн удирдах ажилтнуудыг мэдээллээр хангана.
  3. Хэрэглэгч өөрт холбоотой ажлуудын явцын тэмдэглэл, үр дүн зэргийг цаг тухай бүрт нь эмх цэгцтэйгээрхөтөлж, гүйцэтгэлийн төлөв (энгийн, хийж байгаа, гүйцэтгэсэн, буцаасан, хянасан) -ийг тохируулна.
  4. Тухайн ажилтны ажлын гүйцэтгэлийг түүний ажил хэргийн програмд бүртгэсэн ажлууд, тэдгээрийн тэмдэглэл зэргээстооцох тул ажилтан нь гүйцэтгэсэн ажил бүрээ системд цаг тухай бүрт нь бүртгэж, холбогдох тэмдэглэлийг хөтлөж байна.
  5. Ирэх 7 хоногийн ажлын төлөвлөгөөгөө баасан гаригийн ажлын цаг дуусахаас өмнө ажил хэргийн програмд оруулсан байна.
  6. Системд ажил хэргийн бус чанартай, бусдыг дайрч доромжилсон, зүй бус үг хэллэг агуулсан, мэдээ материал оруулахгүй байна.
  7. Олон нийтийн програмуудад нэмэгдсэн зар мэдээ, санал асуулга, хэлэлцүүлэг зэрэгт идэвхтэй оролцож өөрийн санал бодлыг тогтмол илэрхийлнэ.
  8. Хэрэглэгч нь өөрийн системд нэвтрэх нууц үгийн нууцлал, хамгаалалт, найдвартай байдлыг өөрөө хариуцна.
  9. Системд ажиллахдаа зөвхөн кирилл үсгийн фонт буюу Windows Unicode-ыг ашиглан бичнэ (Monkey keyboard driver ашиглахгүй!)

Системийн удирдагч (админ) 1 хүн

  1. Системийн удирдагч гэсэн ажилтан хийсвэрээр үүсэх бөгөөд системийн үндсэн хэрэглэгчийн тоонд орохгүй.
  2. Цаг бүртгэлийн төхөөрөмжийн ажиллагааг хянаж цаашдын тасралтгүй, найдвартай ажиллагааг хариуцна.
  3. Захидлын програмыг албан э-мэйлтэй холбож, програмын тохиргоог хийнэ.
  4. Системд ажиллахдаа зөвхөн кирилл үсгийн фонт буюу Windows Unicode-ыг ашиглан бичнэ (Monkey keyboard driver ашиглахгүй!)
  5. Системийн ажиллагаатай холбоотой асуудал гарвал Эйбл Софт ХХК-ийн инженертэй холбогдож заавар зөвлөгөө авна.
  6. Энэ журмын биелэлтийг хариуцан ажиллана.

Хүний нөөцийн менежер

  1. Байгууллагынхаа салбар хэлтэс, албан тушаал, удирдлагын бүтцийг байгуулж, ажилтнуудыг системд бүртгэх ба цаашид Хүний нөөцийн програмыг хариуцан ажиллана.
  2. Ажилтны мэдээллийг үнэн зөв, аль болох бүрэн оруулна.
  3. Хүний нөөцийн програмд мартагдсан нууц үг сэргээх үйлдлийг зөвхөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу гүйцэтгэнэ.
  4. Мэдээллийг кирилл үсгийн фонт буюу Windows Unicode-ыг ашиглан бичнэ (Monkey keyboard driver ашиглахгүй!)
  5. Ажилтны сүүлийн үед авахуулсан нүүр царай тодорхой харагдах цээж зургийг оруулна.
  6. Ажилчдыг системийн програмуудад ямар эрхтэйгээр хандахыг тодорхойлно.