Оношилгооны төвийн цахим нээлт боллоо

10175029_261893127318966_739547334_nАрхангай аймаг орчин үеийн Оношилгооны төвтэй болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Монгол улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг Хэнтий аймагт ажиллах явцдаа 11 аймгийн оношилгооны төвүүдийг цахим аргаар зэрэг нээлээ. Манай аймгийн хувьд 3 дугаар сарын 6-нд “Оношилгооны төв”-ийн нээлтээ хийсэн бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд өвчтөн үзэж, техник хэрэгслийн талаар сэтгэгдлээ хуваалцан уг нээлтэд оролцсон юм. Цахим нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, ХАА-ны дарга Цэцэгмаа, СТСХ-ийн дарга М. Гүрсүрэн нар оролцлоо. Засгийн газрын тэргүүн нээлтийн үеэр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад аймаг орон нутагт ямар ажил хийх хэрэгцээтэй талаар санал асуулга авахад оношилгоо, эмчилгээний төвтэй болох санал хамгийн олон ирсэн. Аймаг орон нутгийн удирдлагатай оношилгооны нэгдсэн төвийн асуудлаар 3-4 удаа цахим хурал хийж, тухайн аймагт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй талаарх судалгаа авсан. Иймээс орон нутгийн иргэд маань оношилгоо, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй болсон” гэдгийг онцоллоо.

10154125_261893337318945_1926349867_n11 аймагт тоног төхөөрөмж худалдаж авах, аймгуудын оношилгооны төвийн засварын ажилд 25 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс Архангай аймагт 180 сая төгрөгийн өртгөөр барилгын засварын ажил хийгдэж, 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Тархины судасны шинжилгээ, хавдрын маркерийн шинжилгээ, уушигны видео дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шээсний анализатор, шүдний иж бүрэн оношилгоо зэргийг иж бүрэн хийх бололцоотой боллоо. 11 аймагт нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан байна. Эдгээр нь Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсад үйлдвэрлэгдсэн хамгийн орчим үеийн тоног төхөөрөмжүүд ажээ.

УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД БОЛНО

ddd_500x500Ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчдын дунд зохион байгууллагддаг улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа 2014 оны 04 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд Эрдэнэбулган сумын 1-р дунд сургууль дээр зохион байгуулагдана.  Олимпиад физик, орос хэл, түүх-нийгмийн ухаан, мэдээлэл зүй, техник технологи, математик, англи хэл, биологи, хими, монгол хэл, бичиг, сэтгэх чадвар гэсэн хичээлүүдээр зохион байгуулагдах бөгөөд шалгарч нэгдүгээр байр эзэлсэн сурагч, багш нар улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцох юм.

Оношилгооны төвтэй болсонд иргэдийн сэтгэл өндөр байна

эрүүлШинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н. Алтанхуяг, ЭМЯ-тай хамтран өөрийн багцаас 24 тэрбум төгрөгийг 11 аймагт оношилгооны төв бий болгоход зарцуулсан. Энэхүү ажил өнөөдөр Архангай аймагт биелэлээ олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт түшиглэсэн оношилгооны төв нээгдлээ. Тус оношилгооны төв нь 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бий болсон бөгөөд дуран авиа, рентген, нүд шүд, хамар хоолойн гэх мэтчилэн апаратууд нь сүүлийн үеийн загварынх ажээ. Хамгийн чухал нь Архангайчууд оношилгоо хийлгэх гэж хотыг зорих бус аймагтаа иж бүрэн оношилгоо шинжилгээнд хамрагдах боломжтой болж буйгаараа эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд улам ойртож байгаагийн нэг жишээ юм. Жилд дунджаар Архангай аймгийн 1300 гаруй иргэд А-13 маягт авч УБ-ыг зорьдгоос 800-д нь зөвхөн нарийн шинжилгээ хийлгэхээр очдог гэсэн судалгаа байдаг. Энэхүү нарийн мэргэжлийн дуран авиа бүхий оношилгооны төвд ажиллах мэргэжилтэн эмч нарыг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн гадаадад сургалтанд хамруулах талаар аймгаас бодлого барьж ажиллаж байна. Оношилгооны төвийн нээлтэнд ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Цолмонгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, НХХ-ийн дарга Ш. Нямдаваа, ЭМГ-ын дарга Д. Гандиймаа, НЭ-ийн дарга Ж. Ариунаа нар тууз хайчлан мэндчилгээ дэвшүүллээ.