АРХАНГАЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЛТААРАА УЛСЫН ДУНДЖААС ДЭЭГҮҮРТ ОРДОГ

15433786_712202528947647_5544058417195365619_n

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг болон УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хороо болон өргөдлийн байнгын хороо, бусад холбогдох яамдын зөвлөхүүдийн хамтарсан ажлын хэсэг Архангай аймагт энэ сарын 13-ны өдөр ажиллалаа. Энэ үеэрээ Төвшрүүлэх, Цэнхэр сумдын хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 6, 11, 13-р цэцэрлэгээр орж сургалтын орчин, хүүхдийн хамрагдалт, ажиллах нөхцөл байдал, багш ажилчдын нийгмийн асуудал гээд тулгамдсан асуудлуудыг сонсох, СӨБ-ын тухай хуулийн хэрэгжилт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах зорилготой явсан. Дээрх СӨБ-ын байгууллагуудаас Цэнхэр сумын цэцэрлэг 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж өгөхийг хүслээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017 оны концессийн гэрээгээр хийгдэх ажлуудын жагсаалтанд оруулж болох эсэхийг судлая гэв.

Архангай аймгийн удирдлагууд цэцэрлэгт хамрагдалтын чиглэлээр олон арга хэмжээ авч ажилласны дүнд улсын дунджаас дээгүүр хувьтай байгааг БСШУСЯ-ны СӨББ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэллээ.

Архангай аймгийн нийт сумдад Герман улсын шүдний мэргэшсэн эмч нарын баг арван дөрөв хоногийн хугацаатайгаар иргэдэд шүдний үзлэг оношилгоог үнэ төлбөргүйгээр эмчилж үйлчилж байна.

11222502_467608673414076_5277050387846611935_oАрхангай аймгийн нийт сумдад Герман улсын шүдний мэргэшсэн эмч нарын баг арван дөрөв хоногийн хугацаатайгаар иргэдэд шүдний үзлэг оношилгоог үнэ төлбөргүйгээр эмчилж үйлчилж байна.

Эрдэнэбулган сумын III сургууль түүхт 40 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

10708724_339997522841859_3081976150662949757_o1973-1974 оны хичээлийн жилд 20 бүлгийн 640 сурагч, 30 багш, 10-аад ажилтантай сургалтаа эхэлж байсан бол 40 намрын дараа 1300 гаруй сурагчидтай, 100-аад багш ажилтантай, аймаг, улсын тэргүүний сургууль болж эдүгээ 5000 гаруй суралцагчдыг төгсөгсөн халуун ам бүл болжээ.