МАЛЫГ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ БОЛГОХ ҮҮДНЭЭС МАЛ ЗҮЙЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХИЙВ

22540020_2002538633294636_3898623431755700197_n

Архангай аймагт Мал зүйчдийн анхдугаар зөвлөгөөн-ийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөний зорилго нь Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, техник технологийн шинэ санааг нэвтрүүлэн, оновчтой менежментийг бий болгох, орон нутгийн малчид, мал бүхий иргэдийг чадавхижуулах юм. Зөвлөгөөнд Улсын Мал Эмнэлэг Үржлийн Газар, ХААИСургууль, ахмад зөвлөх багш сумдын ЗДТГ-ын дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл 80 гаруй хүмүүс оролцож байна. Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой өсч, улсад эхний байруудад жагсах болсон. Мал өсөхийн хэрээр бэлчээр нэмэгдэхгүй учраас малыг эрүүлжүүлж, чанартай тоо толгойд цөөлж барих нь чухал байгаа юм. Архангай аймаг ч энэ бодлогыг барьж байгаа. Энэ л зорилтын хүрээнд бодлогын болон хэрэгжүүлэгч байгууллагаас малзүйч, малчиддаа зөв ойлголт өгч, ажил болгох, үр дүнг нь харах зорилготой зөвлөгөөн юм. Зөвлөгөнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХХААХҮЯ, ХААИС, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, “Малчдын холбоо” ТББ, Цөм сүргийн үржлийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Монголын мал зүйч, үржүүлэгчдийнх холбоо”-ны Архангай аймаг дахь салбар зөвлөлийг байгуулж, холбооны дүрмийг батлаллаа.

Мал үржлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

хөдөө аж ахуйМонголын мал үржүүлэгчдийн холбооноос Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Мал үржлийн ажил, үйлчилгээний мэргэжлийн нэгжийг чадавхижуулах, шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи ажлыг үр дүнг танилцуулах хурлыг өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хийлээ.

Архангай аймгийн малчдын зөвлөлгөөн боллоо

малчинАрхангай аймаг 2013 онд малын тоо толгойгоор улсдаа тэргүүлж Хамгийн Хамгийн гэсэн олон тодотголуудын эзэн болсон. Мал сүргийнхээ тоогоор тэргүүлсэн аймгийн удирдлагууд санаачлан энэхүү малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж буй ажээ.