УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ УГТАЖ ХҮЧИТ 32 БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

15179173_684200491747851_5797694208994878087_nУлс тунхагласны баярыг Монгол улс 2002 оноос жил бүр тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жил улс тунхагласны 92 жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Архангай аймгийн хувьд улс тунхагласныхаа баярт зориулан аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдааныг 11-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан н.Бүрэнжаргал, сумын заан Д.Дондов, н.Энх-Амгалан, залуу бөх н.Ванчиндорж нар үлдсэнээс үзүүр түрүүнд аймгийн арслан Бүрэнжаргал, сумын заан Д.Дондов нар тунаж, сумын заан Д.Дондов түрүүлж, аймгийн арслан н.Бүрэнжаргал үзүүрлэв.

Хангайн цом наадам өргөн дэлгэр боллоо

10806432_369871943187750_974823380308845136_nАрын хангайн яруу найрагчдыг дэмжих, залуу уран бүтээлчдийг идэвхижүүлэх, шүлэг яруу найргийн дээжсийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой Хангайн цом яруу найргийн наадам 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найрагчдыг тодрууллаа.

Архангай аймгийн соёл урлагийн төлөөлөгчид ӨМӨЗО-ны Улаан хад хотод айлчлан тоглолт хийлээ

10505284_294473820727563_8013572133472505570_nМонгол улс,БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 65 жилийн ой, Монгол Хятадын найрсаг харилцаа,хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд 2014 оны 08 сарын 14-21 өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаанхад хотод болсон Хуншань соёл спортын арга хэмжээнд аймгийн ССАЖГ-ын дарга Ц.Нэргүйбаатараар ахлуулсан соёл урлагийн төлөөлөгчид аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.

Сумын багачуудын тайлан тоглолт боллоо

тайлан тоглолтБулган сумын хүүхдийн цэцэрлэгийн нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, тус сумын уугуул М. Батжаргал оролцон авъяаслаг бяцхан хүүхдүүдийн тоглолтыг үзлээ. Эдүүгээ 56 жилийн хавраа үдэж буй хүүхдийн цэцэрлэг 80 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдүүд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, ах эгч нартаа дуу, шүлэг, жүжигчилсэн тоглолтоор бэлэг барин авъяас билэгээ харууллаа.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

imagesЧөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТэмцээн Буянт –Ухаа спортын цогцолборт 2014 оны 03 дугаар сарын 24 –өөс 03 дугаар сарын 27 –ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Т. Галцэцэг дасгалжуулагчтай 18 тамирчин амжилттай оролцоод ирлээ.